Зүүн хойд Азийн цөлжилттэй тэмцэх сүлжээ хуралдана

img

Зүүн Хойд Азийн шар шороон шуурга, цөлжилт, хуурайшилтай тэмцэх сүлжээний удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 14:00 цагт Кемпински зочид буудалд эхэлнэ.

Энэхүү сүлжээнд БНСУ, БНХАУ, Израйль, Иран, Туркмен, Монгол зэрэг нийт 11 орон байдаг. Тус орнуудын 23 төлөөлөгч дээрх хуралд оролцох ба манай улсаас БОНХ-ийн сайд С.Оюун оролцоно. Тэд энэхүү хурлаар өөрийн үйл ажиллагаагаа хөгжүүлэх, ирэх онд хийх ажлаа төлөвлөх аж. Дээрх сүлжээний үйл ажиллагаа нь Зүүн хойд Азийн бүс нутагт цөлжилт, шар шороон шуургатай тэмцэхэд гишүүн орнуудын хамтын ажиллагааг сайжруулан шинэ шатанд гаргаж, бодит арга хэмжээг хамтын хүчээр авч хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Манай улсын БОНХЯ БНСУ-ын Ойн яам, БНХАУ-ын Ойн яамны хооронд “Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээ байгуулах” санамж бичигт нэгдсэн байдаг аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ