Байт боулингийн аваргууд тодорчээ
Монголын байт боулингийн холбоо өнгөрсөн ням гарагт буюу өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Боулингийн төвд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ. Тэгвэл тус тэмцээний аваргууд тодорчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн төрөлд Ж.Содномдорж тэргүүлж, Ш.Баатар, М.Түвшинсанаа нар удаалсан байна. Харин эмэгтэйчүүдээс Т.Дорждэрэм аваргалж, Ш.Гэрлээ мөнгө, А.Одцэцэг нар удаах байруудыг эзэлжээ.
Уг тэмцээнийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Олуулаа” клуб болон Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ