Г.Лхагвасүрэнг МҮОА-ийн ерөнхийлөгчөөр дахин сонгожээ

img

Монголын Үндэсний олимпийн академийн чуулган өнгөрсөн баасан гарагт МҮОХ-ны хурлын танхимд болж, МҮОА-ны шинэчилсэн дүрэм, МҮОХ-той хамтран ажиллах болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар ярилцжээ. Мөн ирэх жилд тус академийг тэргүүлэх ерөнхийлөгчөө сонгосон байна.

Тус чуулганд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон биеийн тамирын салбарын шинжлэх ухааны 20 гаруй эрдэмтэн судлаач оролцсон бөгөөд доктор проффессор Г.Лхагвасүрэнг МҮОА-ын ерөнхийлөгчөөр дахин сонгосон байна.

Харин МҮОА-ийн дэд ерөнхийлөгчөөр доктор Ч.Зоригтбаатарыг сонгожээ.

Г.Лхагвасүрэн нь 1968 онд Москвагийн БТДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн, Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolohgui:
zaluu hun songohgui dee
2013-12-16