“Нарантуул” руу үйлчлэх том оврын автобусыг нэмнэ

img

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн Ажлын Алба, зах, худалдааны төвүүдийн удирдлагууд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан.

.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс зах худалдааны төвүүдэд тохируулан санамж бичиг боловсруулжээ. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв орчимд зохион байгуулалт хийх гэж байна. Үүнд нийтийн тээврийн бага оврын микроавтобусыг захын зүүн урд хэсэгт зогсоож, зөвхөн хойд талын хаалгаар гаргах нөхцөлийг бүрдүүлж, том оврын автобусыг үйлчилгээнд нэмж оруулах аж. Мөн  зах орчмын орох, гарах гарц болон автомашины зогсоол дээрх эмх замбараагүй ил задгай худалдаа, үйлчилгээг цэгцлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

Цаашид түрээслэгч нарын автомашиныг зогсоолын талбайд байрлуулахгүй байх, эко орчин бүрдүүлсэн давхар зогсоолоор шийдвэрлэх зэргээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана. Халдвар судлалын үндэсний төв рүү гарч байгаа хойд хаалга орчмын шороон замыг тэгшилж,  урд талын төв хаалганы орчимд эвдрэлтэй зам талбайг засварлах, орох гарах гарц, зогсоолын талбайн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан тэмдэг байрлуулж, тэмдэглэгээ хийх юм байна.

_

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу ойр орчмын 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайгаа бүрэн хариуцаж хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгахыг “Нарантуул”-ын удирдлагад үүрэг болгожээ. Харин захын удирдлагууд галын аюулгүй байдлыг хангах, байнгын харуул хамгаалалтыг сайжруулах, барилга байгууламжийн гадна талд галын гидрантуудыг суурилуулна гэдгээ илэрхийлсэн байна.

_

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

medrel muutuud yumaa :
яадаг малууд бэ та нар урдах машин тэрэг нь ихдээд байхад дээрээс нь бас юуны чинь том оворын автобус оруулах вэ ёстой малууд юмаа хэлэх чиг үг алгаа...
2013-12-16
zochin:
naadah zahaa nuulgeechee.
2013-12-16