П.Сайнбилэг Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах албаны дарга боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл боловсруулах албаны даргаар П.Сайнбилэг томилогджээ. Тэрбээр өнөөдөр үүрэгт ажлаа хүлээж авч байгаа аж.
П.Сайнбилэг нь Төвд судлаач, сэтгүүлч мэргэжилтэй нэгэн бөгөөд өмнө нь "Мянганы зууч" сонины эрхлэгч, мэдээллийн www.time.mn сайтын ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан юм. Мөн тэрбээр Монголын сонинуудын холбооны ТУЗ-ийн гишүүн билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ