УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг нар “уралдана”
Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод өглөө ажилдаа гарахад, орой гэртээ харихад хүмүүсийн үнэтэй цагийг үрж, духны арьсыг үрчийлгэдэг замын түгжрэл гэж улиг болсон хэрнээ ужгирч буй асуудал нийгэмд бухимдал үүсгээд байгаа билээ. Авто замын түгжрэлийг багасгах гэж хотын захиргаанаас ажил хийж байгаа ч дорвитой үр дүн гарч, зам сийрэгжихгүй л байна. Тэгвэл УИХ-ын зарим гишүүн хамтарч замын түгжрэлд Засгийн газрын анхаарлыг хандуулах үүднээс арга хэмжээ авахаар болжээ.
Тухайлбал, маргааш буюу энэ сарын 17-нд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг нар мэргэжилтний 20-ын автобусны буудлаас Төв шуудан хүртэл уралдахаар болсон байна. Уралдаан өглөөний ид түгжрэлийн үе буюу 08:30 цагт эхлэх бөгөөд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг машинаар явах бол Г.Баярсайхан гишүүн явган алхаж, хэн нь түрүүлж “барианд орох”-оо үзэх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ