Синди Кроуфорд: Би өөрийгөө алдмааргүй байна

img

1980-аад оноос нэр алдар нь түгж эхэлсэн супер модель Синди Кроуфорд хэр ээж болохоо мөн эрүүл мэнд, сайхан харагдах нууцын талаар “ELLE сэтгүүлд ярилцлага өгчээ. Өдгөө 47 настай, хоёр хүүхдийн ээж болсон Синдигийн нөхрийг Рэйнди Гербер гэдэг. Том хүү Присли нь 13 настай бол охин Кай нь 11 настай юм.

5

-Танай хүүхдүүдэд жүжигчин ч юм уу, эсвэл модель болох шинж байна уу?

-Тэд хэтэрхий балчир байна. Гэхдээ би нэг л өдөр тэд маань намайг гайхшируулна гэдэгт итгэж байна. Миний хүү Присли анхаарлаа төвлөрүүлэх дургүй. Харин охин маань драмын чиглэлээр явахад нас нь арай л болоогүй байна. Тэр багш болохыг хүсдэг гэдгээ олон удаа хэлсэн. Гэсэн ч багш болохоосоо өмнө модел ч болж болох шүү дээ. Яагаад гэвэл түүнд ямар нэг дасгал сургуулилт хэрэггүй. Тэр сайхан биетэй, бас их хөөрхөн болон өсч байгаад нь би маш их баярладаг.

5

-Та сүүлийн үед Холливудаар харагдах боллоо. Шоу ертөнцөд эргэн ирэх гэж байгаа юм уу?

-Үгүй дээ. Над шиг хүнд Холливуд хэрэггүй. Тэнд миний хэдэн найз бий. Заримдаа тэд нартай уулзахад сайхан байдаг юм. Бүсгүйчүүд бид чинь дотны найзуудыгаа хичнээн их үгүйлдэг билээ дээ. Намайг Холливудаар эргэлдэж байгаа тухай хэвлэл мэдээллийнхэн янз бүрийн талаас нь бичсэн байсан. Би тэдгээрийг төдийлөн тоохгүй байгаа.

6

-Яагаад Холливуд танд хэрэггүй гэж. Энэ нь таны бүтээсэн дүр төдийлөн амжилт олоогүйтэй холбоотой юу?

-Та яагаад тэгж бодов. Би тоглосон кинондоо сэтгэл хангалуун байдаг. Учир нь би жаахан байхаасаа л кинонд тоглохыг хүсдэг байсан. Хүслээ биелүүлсэн гэхэд болно. Холливуд надад хэрэггүй. Тэнд бүх зүйл шоу маягаар явагддаг шүү дээ. Би шоу цэнгээнд дургүй. Зарим найруулагч, продюссер надад кинонд тоглох санал тавьдаг. Гэвч би хүлээж авдаггүй. Зарим тохиолдолд удаан бодох үе байдаг. Аятайхан санал гэдэг чинь их хэмжээний мөнгийг хэлж байна гэсэн үг. Надад мөнгө хэрэггүй. Би амьдралынхаа турш хангалттай мөнгө цуглуулсан. Хэрэв би кинонд тоглохоор болбол Ренжээс болон хүүхдүүдээсээ асуух шаардлагатай. Тэд зөвшөөрвөл болох л юм.

6

-Та гурван жилийн өмнө “Лос Анжелос таймс” сонины сэтгүүлчид хандаж “Би Кайгаа 10, 11  нас хүрэхээр нь кинонд болон элдэв шоунд оролцоно” хэмээж байсан. Энэ бодол чинь хэвээрээ юу?

-Би тухайн үед сэтгүүлч Брайны асуултаас зугтах гэж тэгж хэлсэн юм. Та мэднэ шүү дээ. Брайн бол хамгийн сонирхолтой, хариулахад хэцүү асуулт асуудгаараа алдартай. Асуултаас нь зугтахад хэцүү. Ирэх сард Кайгийн төрсөн өдөр болно. Тэр 11 нас хүрэх юм. Хэдийгээр тэр 11 нас хүрэхэд ойрхон байгаа ч миний хувьд жаахан хэвээрээ байна. Түүнд гэр бүлийн хайр халамж хэрэгтэй. Тиймээс би кинонд тоглох тухай бодохгүй байна.

 6

-Гэр бүл болон ажлын тэнцвэрт байдлаа хэрхэн зохицуулж байна ?

-Манай гэрийнхэн юу хийдэг вэ гэж үү. Заримдаа би тэднээс илүү бүхнийг зохицуулдаг. Би ихэвчлэн ажлын тав хоногийн хоёрт нь ажилладаг. Энэ маш хялбар санагдаж байгаа байх л даа. Гэртээ байх хугацаандаа сонирхож байгаа сэдвийнхээ дагуу нөхөр болон хүүхдүүдтэйгээ ярилцдаг. Ялангуяа хүүхдүүдийнхээ төлөвлөгөө тэдний хоол хүнс, чөлөөт цагийн талаар. Хэрэв та ямар нэг хэрэгтэй зүйлийн талаар чин сэтгэлээсээ яривал нөхрийн тань нүд тань руу л ширтдэг юм.

6

-Хөөх, сонин л юм. Синди, та өөрийгөө бизнесмэн эмэгтэй гэдгээр нь хүлээж авдаг уу. Эсвэл бидний мэдэх супер модел үргэлж байсаар байх уу?

-Би энэ талаар удаан эргэцүүлж байсангүй. Би аль аль нь байхыг хүсдэг. Тийм ч учраас өнөөгийн энэ өндөрлөгт хүрэхийн тулд 20 наснаасаа эхэлж зүтгэсэн юм шүү дээ. Тэр үед би цаг хугацаа бол чамд байгаа үнэт зүйл гэдгийг ухаарсан байсан. Тиймээс би одоо ч бүхнийг ухаантай удирдахыг боддог. Миний хүүхдүүд, нөхөр, ажил гээд л. Сар бүр биш ч гэлээ хааяа эмэгтэй найз нартайгаа цагийг өнгөрүүлэх явдал байлгүй яах вэ. Гэхдээ энэ нь манай гэр бүлийн харилцаанд нөлөөлдөггүй.

6

-Та үлгэр домгийн юм шиг сайхан биетэй. Энэ хэлбэрээ хэрхэн хадгалдаг вэ?

-Би бол ердөө дасгал. Манайх байшиндаа биеийн тамирын заалтай. Долоо хоногт гурван удаа биеийн тамираар хичээллэдэг. Амралтын өдрүүдэд нөхөр болон хүүхдүүдтэйгээ явганаар эсвэл дугуйгаар аялах дуртай. Мөн иогоор хичээллэдэг. Хүүхэдтэй болсныхоо дараа өөрчилсөн. Учир нь хүүхэд гаргасны дараа бие ядарч цуцдаг. Харин одоо бол өөр хэрэг. Эрч хүч, энергиэр өөрийгөө цэнэглэдэг. Би өөрийгөө алдмааргүй байна. Би “Чи хөгшрөх тусам өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Хийж чадахаараа хөдөл. Биеэ хөгшрөхийг зүгээр л хараад суух хэрэггүй” гэж боддог. Шүдэнзний мод шиг зүгээр л шатахыг хүсэхгүй байна. Бас шатаад дууссан хар мод шиг болохгүй нь тулд зогсолтгүй хөдөлмөрлө.

6

-Хүн эрүүл байхын тулд юу идэх хэрэгтэй вэ?

- Эмэгтэй хүн ер махнаас бага багаар татгалзах хэрэгтэй. Мах хүний биенд шим тэжээл их өгөх тусам биеийг илүү хурдан хөгшрүүлдэг.

7

-Цагтаа царайлаг жүжигчин хэмээн цоллуулдаг байсан Ричард Гир, супермодель Синди Кроуфорд нар Холливудын хамгийн үзэсгэлэнтэй хосод тооцогдож байсан. 1995 онд хоёр тийш болсон бөгөөд хэрэгт дуртай хүмүүс та хоёрын салалтын эргэн тойронд олон тооны цуу яриа дэгдээж байлаа. Харин та хоёр тэр талаар таг дуугүй байсан чухам юуны учраас салсан гэдгээ хэнд ч хэлээгүй өдий хүрлээ. Нэгэнт гэр бүлийн аз жаргалын тухай хангалттай сонссон юм чинь энэ талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Тэр үед би 21 настай байлаа. Залуухан, гэнэн охин байж билээ. Тэнд очоод би алдартай олон хүнтэй таарсан. Тэр дунд Ричард байсан юм. Бид хоёр тэр даруй л уулзалдаж эхэлсэн. Яг тэр үед л би нэр алдартай болсноо хэзээ ч нуухгүй. Бид дөрвөн жилийн дараа гэрлэсэн дөрвөн жилийн дараа салсан. Биднийг гэрлэхэд Гир 42 настай, би дөнгөж 25 настай байсан. Хэвлэл мэдээллийхэн бид хоёрыг “Зууны хос” хэмээн нэрлэж байсан. Яг үнэндээ  бид 17 насны зөрөөтэй байсан нь салалтын гол шалтгаан болсон юм. Тэр хөтлөөд явна, харин би дагана. Гэвч нас ахих тусам би түүний ард нь бус ядаж хажууд нь явахыг хүсч эхэлсэн. Тэр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар л байсан. Эмэгтэй хүнд ганцхан боломж олддог гэсэн. Харин би тэр боломжоо одоо хүртэл хайсаар байгаа нь гайхмаар. Гэр бүлээс өөр сайхан боломж хайсаар байгаад гайхмаар.

7

-Таныг 2013 он “Vogue” сэтгүүл “Дэлхийн тачаангуй 100 эмэгтэй”-н 15 дугаарт жагсаасан. Энэ нь тухайн үед танд хэрхэн санагдав. Та загварын ертөнцийг орхисон байсан шүү дээ?

-Тиймээ. Би бухимдаагүй. Харин ч баярласан. Намайг загвар өмсөхөө больсон байхад тэрхүү жагсаалтад 15 дугаар байрт жагсаана гэдэг бахархалтай. Яагаад гэвэл тайзан дээр тухайн үед гялалзаж байсан загвар өмсөгчид нэлээд хойгуур орсон шүү дээ. Тиймээс хүн өөрийгөө үнэлэх л хэрэгтэй.

 7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
super model gj iim huniig l heleh baih daa mongolchuud min. manaid bol no shuu dee> uursdiiguu super model gj bodcon nuhdyyd l bdag
2013-12-19
hhhh:
uhaantai goe saihan, ymar saihan hun be, bi bagaasaa l shutdeg baij bilee. odoo ch goe heweeree l bn da shuteen min
2013-12-19
ttttttttt:
minii gants shutdeg jujigchin mash engiin hun ba taalagdlaa ohin nii eejinnhee shiiriig hatyaahnee
2013-12-17
zoil:
oxin ni estoi xoorxon yumaa
2013-12-17
lask:
zugeer oorooroo baigaa n saihan um o
2013-12-17
dddd:
saihan helsen bna
2013-12-16