Цагдаагийн байгууллагын энхийг сахиулагчид шагнууллаа

img

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Бүгд найрамдах Өмнөд Судан улсад тогтвортой байдлыг тогтоох тухай” 2011 оны 1996 дугаар шийдвэрийн дагуу Монгол Улсаас 2012 оны гуравдугаар сараас энэ оны 11 дүгээр сарын 27-ныг хүртэл хугацаанд 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Өмнөд Суданд энхийг сахиулах UNMISS оролцоод ирсэн.

Үүнээс 82 албан хаагч нь ЦЕГ-ын харьяа газар, хэлтэс, анги, салбаруудаас сонгогдон явжээ. Тэд  2013 оны гуравдугаар сарын дөрөвний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Өмнөд Судан улсын Юнити мужийн Беньтю хот, НҮБ-ийн бааз, Лэйкэс мужийн Румбек хотын бааз, Баруун Бахр, ЭлГазаль мужийн Вау хотын баазад үүрэг гүйцэтгэжээ.

Ийнхүү энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцоод ирсэн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаа цагдаагийн байгууллагын удирдлага хүлээн авч, цагдаагийн гавьяа, цагдаагийн алдар одон тэмдэг, дотоодын цэргийн гавьяа одон, хүндэт жуух зэрэг шагнал урамшуулал гардуулж, баяр хүргэлээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaluu*a:
bayr xvrgie....
2013-12-17
баяр хүргье.:
та нар бол жинхэнэ эрэлхэг хөвгүүд.та нарын ажил үйлс бүх хүний нүдэнд ил харагддаг.та нар байхгүй бол хэн энэ хэв журмыг сахин хамгаалах вэ?амжилт хүсье.
2013-12-16