Засгийн газрыг парламентаас гадна бүрдүүлнэ
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн ахлагч Н.Батцэрэг мэдээлэл хийсэн юм. Тус бүлгийн хуралдаанаар Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Ц.Цолмон гишүүний мэдээллийг сонссон байна. Энэ хуульд газар өмчлүүлэх талаар хуулийн зохицуулалт хийх нь сайн үр дүн авчрахгүй. 60 жил хүртэл газрыг эзэмшүүлэх, сунгаад явж байж болох талаар санал нэгдсэн байна. Тусгай хамгаалалтай газрын асуудал дээр мөн нухацтай хэлэлцжээ. Мөн хилийн бүсийн, бэлчээрийн газруудыг хуулийн төслийг хэлэлцэх үед анхаарсан байна. Газрын харилцаа, газрын хуулийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын албан тушаалтнуудаас ирэх долоо хоногт мэдээлэл авах гэнэ. Мөн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор Хот төлөвлөлтийн хуулийн төсөлд концевцийн алдаа байгаа гэж үзжээ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болох эсэх дээр бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. Зөвхөн Ерөнхий сайд УИХ-аас сонгогдож болно, Бусад Засгийн газрын гишүүдийг гаднаас томилъё гэж үзжээ. Энэ хуулийн төслийг 2016 оны долдугаар сарын нэгнээс дагаж мөрдөхөөр төлөвлөн өргөн барьжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ