Хятадууд 16 уйгар иргэнийг хороожээ
Шинжаан Уйгарын Кашгар хотноо томоохон үймээн гарч 16 хүн амь үрэгдсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хятадын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ажилтан руу халдсан хэргээр гэмт этгээдийг мөрдөж байх үеэр уг явдал болжээ.
Мөрдлөг хийж байсан Ардын армийн цэргүүд рүү хутга, гар бөмбөг барьсан бүлэг этгээдүүд гэнэт халдсан гэнэ. Цэргүүд халдлага зохион байгуулсан 14 хүнийг газар дээр нь буудан хороосон бол хоёрыг нь баривчилж цаазаар авчээ. Шинжаан Уйгарын өөртөө засах бүсэд “Зүүн Туркестан” хэмээх лалын шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ бүлэглэл Шинжаан Уйгарыг тусгаар улс болгохын төлөө тэмцдэг томоохон бүлэглэлийн нэг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ