Афганистан дахь цэргийн баазаа хаалаа
Австрали улс Афганистанд байрладаг цэргийн баазаа хаасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Австралийн цэргийн бааз 2005 оноос хойш Афганистаны Тарин Кот мужид байрлаж байсан юм. Энэ хугацаанд Австралийн 40 цэрэг амиа алдаж, 261 цэрэг хүнд шархадсан аж.
Тус улсын цэргүүд өнөөдрөөс Афганистаныг орхиж байгаа юм. Ерөнхий сайд Тони Абботт Афганистанд 2005 оноос хойш алба хаасан цэргүүдэд хүндэтгэл үзүүлжээ. Мөн Батлан хамгаалахын сайд Дрож Жонстон “Ирэх жилээс Австралийн зэвсэгт хүчинд жил бүр 400 Афганистан цэргийг бэлдэж байхаар болсон” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ