ТОП-20 индекс 0.42 хувиар өслөө
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр өдрийн арилжаагаар нийтдээ 31 ХК-ийн 51208 ширхэг хувьцаа арилжигджээ. Энэ өдөр нийтдээ 90 хэлцэл хийгдэж, 48 сая 979 мянга 62 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.
ТОП-20 индекс 15454.53 нэгж болж, өмнөх өдрөөсөө 65.05 нэгжээр буюу 0.42 хувиар өсчээ. Даваа гарагийн арилжаагаар “Мон НАБ” 14.94 хувь, “Увс чацаргана” 12.20 хувь, “УБ-БҮК” 10 хувиар тус тус хувьцааны ханш нь өсч, өсөлттэй арилжаалагдсан компаниудыг тэргүүлжээ. Харин “Ноёт хайрхан” 14.83 хувь, “Улаанбаатар хивс” 14.19 хувь, “Алмаас” 13.04 хувиар хувьцааны ханш нь буурсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ