Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн саналыг 2016.07.01-ны өдрөөс хэрэгжүүлнэ

img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, бүлгийн гишүүдтэй санал солилцсон байна.

d

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан   Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөлд гишүүд  санал солилцож хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Харин анхаарах хэд хэдэн зүйл байгаа гэдэгт санал нэгдсэн байна. Тухайлбал, Зөвхөн Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй гэж үзвэл дан ганц энэ асуудал шийдэгдэхгүй. Уг хуулийн төслийг хэлэлцэж байгаа  үед Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг цогцод нь авч үзэх зайлшгүй шаардлага байна гэж үзсэн аж. Тиймээс хуулийн төслийг Ерөнхийлөгчийн оруулж ирсэн анхны саналаар нь мөрдөх хугацааг 2016.07.01-ны өдрөөс гэдэгт дэмжих нь зүйтэй гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд санал нэгдлээ. f Байнгын хорооны дарга нарыг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцэнэ Хоёрдугаарт УИХ-ын тухай хуульд УИХ-ын байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа нэг жилээр хязгаарлагдсан байдаг. Одоогийн байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа уг хуулийн дагуу дуусгавар болж байна. Тиймээс энэ сардаа багтааж байнгын хороодын дарга нарын сонгуулийг хуулийн хүрээнд явуулах шаардлагатай гэж үзэв. f Эдийн засгийг эрчимжүүлэх, валютын ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллана Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудлуудын нэг нь Эдийн засгийг эрчимжүүлэх, валютын ханшийг тогтвортой байлгах чиглэлээр Ардчилсан намын бүлгийн гишүүдээс санаачилсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэхүү тогтоолд хөрөнгө оруулалтыг дэмжих, вальютын урсгалыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих гэсэн үндсэн чиглэлтэй юм.  Уг тогтоолыг нарийвчлан боловсруулах үүргийг Засгийн газарт шилжүүлэхээр үүрэг болголоо.

d Түүнчлэн 2014 онд Өрийн удирдлагын тухай хуулийг баталж, улсын өр болоод зээлийн тухай асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Мөн алт, нүүрсний экспортыг нэмэгдүүлж нэг цонхны үйлчилгээ рүү чиглэсэн бодлогын арга хэмжээ явуулах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн юм. Үүнээс гадна Тавантолгойн төмөр замыг барих ажлыг ойрын хугацаанд ажилд оруулж нүүрсний экспортыг  нэмэгдүүлэх, Чингис бондын үлдэгдлээр баяжуулах үйлдвэрүүдийг санхүүжүүлэх, Цемент болон төмөрлөгийн үйлдвэрүүдийг өргөтгөж, шинээр барих ажлыг идэвхжүүлэх нь импортыг орлох  үйлдвэрлэл болно гэдэгт гишүүд байр сууриа нэгтгэв. Харин утааг бууруулах ажилтай холбоотойгоор Улаанбаатар хотыг орон сууцжуулах, дагуул хотуудын асуудлыг хэрхэн шинэчлэх асуудлыг хэлэлцэв. Мөн хий боловсруулах үйлдвэрийг эрчим хүчний коксжсон нүүрсийг хэрэглэх зэрэг тодорхой чиглэлийг тусгахад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бүлгийн гишүүд үзсэн байна.

fd Бүлгийн хуралдааны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдрийн хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өгч,  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

d -Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан хариулагагүй ажилласан гэсэн үндэслэлээр Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд нарыг огцруулах тухай асуудлыг МАН-ын бүлэг тавьж байна. Эрх баригчдын зүгээс энэ талаар ямар байр суурьтай байна вэ? -Сайд нарыг огцруулах асуудлыг таниас сонслоо. Засгийн газрын сайд нарыг огцруулах зүйл ярьдаг нь сөрөг хүчний үүрэг байдаг байх. Анхнаасаа Ардын нам энэ Засгийн газрыг огруулъя гэж зорилго тавьсан. Түүндээ хүрэхийн тулд явж байгаа. Засгийн газар тогтвортой байх нь улс орны тогтвортой байдал эдийн засагтай шууд  холбоотой учраас хүлээж авах боломжгүй.

d -Газрын тухай хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ? -Газрын тухай хууль анхны хэлэлцүүлгээрээ орж ирж байгаа. Нэлээд олон хэлэлцүүлэг хийгдсэн. Үүнтэй холбоотой багц долоон хуулийн төсөл байгаа. Газрын тухай хуулийн төслөө эхлээд хэлэлцье гэж байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад  нэлээд зүйл тодорхой болох байх.

d -Ардчилсан намын бүлэг арваннэгдүгээр сард төмөр замын бодлогыг тодорхой болгох үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн. Гэтэл  арванхоёрдугаар сар дундаа орж байна. Энэ асуудал юу болж байна? - Монгол Улс, ОХУ Засгийн газар хоорондын комиссын хуралдаан саяхан болж өнгөрсөн. Төмөр замын ямар царигтай байх вэ гэдгээ хоёр хөршийн бодлоготой уялдуулна гэж үзсэн. Энэ асуудлыг  ойрын хугацаанд гурван улсын засгийн газар хоорондын хурлаар хэлэлцэж шийдэх учраас хүлээе гэж байгаа юм.

d -Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй тухай хуулийн төслийг хэлэлцэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг авч хэлэлцэх шаардлага бий болох уу? - 2016 он хүртэл холбогдох хуулийн төслийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй гэж үзсэн. Хэлэлцэх явцад ямар өөрчлөлт орохыг бид хэлж мэдэхгүй.

d

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
2016 ond ta nar zailah ychraas ta nart hamaagvi odool hyyli garsan uduruus ni heregjvvlbel ta nart bish mongoliin ard tvmend heregtei shvv
2013-12-17
ballaj duusgah geed...?!:
2016 onii 7 sar gehed an mongol ulsiig sonooj amijina gej tootsood iingej baina l daa.
2013-12-17
ballaj duusgah geed...?!:
2016 onii 7 sar gehed an mongol ulsiig sonooj amijina gej tootsood iingej baina l daa.
2013-12-17
togloomoo zogsoo.:
haa baisan 3 jiliin daraa mordoh huuliig odoo batlaad yaadag yum be?!uunees oor ene 3 jild hiih ajil zondoo baina. ingej alialahaa an hediid bolih ve?! ard tumneer toglohoo hediid zogsooh ve?!erdenebataa. elbegdorjoo ta nart ichih nuur baina uu?! es judag baina uu?!
2013-12-17
togloomoo zogsoo.:
haa baisan 3 jiliin daraa mordoh huuliig odoo batlaad yaadag yum be?!uunees oor ene 3 jild hiih ajil zondoo baina. ingej alialahaa an hediid bolih ve?! ard tumneer toglohoo hediid zogsooh ve?!erdenebataa. elbegdorjoo ta nart ichih nuur baina uu?! es judag baina uu?!
2013-12-17
зочин:
2016.07.01 гэхэд энэ улс орноос юм үлдэхийм үү. идэж уугаад бараг дуусгачихийм бишүү.
2013-12-17
zochin:
2016 oni 07 sariin o1 ta nariin tetgeveree togtoolgoh udur sh dee
2013-12-17
irgen:
ene durakiig yarihiig ni sonsoh gej ochdog humuus bas baihaa?
2013-12-17
чалчаа:
чалчаа хаана байхаа мэдэж байна уу элбэгдорж ч гэсэн хэлсэн ярьснаа нэг суудал дээрээ л мартдаг шоучин
2013-12-16
zochin:
eronxiilogch xeregjuulex *rdlagatai gej xeltel erdenebat oo za 2016 onoos naashgui gedeg gene ee. ah eronxiilogchoo oorsdoo shuud dooshno xiivee xoorxii
2013-12-16
ard tymen:
хууль гарсан өдрөөсөө л хэрэгжинэ биз дээ. өөрөөр хэлбэл 2014 онд давхар дээлээ тайлах нь зөв... ухаалаг төрөө байгуулахад хойшлуулаад байх юу байна аа
2013-12-16
oxin:
хууль гарсан өдрөөсөө л хэрэгжинэ биз дээ. өөрөөр хэлбэл 2014 онд давхар дээлээ тайлах нь зөв... ухаалаг төрөө байгуулахад хойшлуулаад байх юу байна аа
2013-12-16
zochin:
elbegdorj 2012 ond ylsiin ix xyrliin gishyyn zasgiin gazariin gishyyn baij boloxgyi geed baisan , bas xelsen ygneesee bytsaa uy. xelj baisnaa martdag um baix daa. xelsen yrisanaasaa bytsax um bol eldeb um yrixaa bolimoor um . ene chyxal zyiliig ooriin nam zasag barij baixad xeregjyyleed bolox esexiig yzmeer um. altankhyag elbegdogjiin ygend orfoggyi boloxoor boloxgyi bgaa um bolob yy
2013-12-16
zochin:
ah bas erdenebat ta nar unexeer aarxaj baina daa
2013-12-16
he he:
2016 ond ta nart hamaagui bolno biz. dahiad oor huuli gargana da, yg ta nar shig
2013-12-16