Чөлөөт хэвлэл "чөлөөтэй" байсан үе
Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжихтэй зэрэгцэн үзэл суртлын, нийгмийн харилцааны, мэдээллийн маш том эргэлт гарсныг тодотгож өгсөн зүйл бол чөлөөт хэвлэл байсан юм. Одоогоос 20 гаруй жилийн өмнө монголын ард иргэдэд ардчилал, шударга ёс гэгч юу болохыг таниулж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдэлж, харуулж чадаж байжээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад чөлөөт хэвлэл үүссэний 25 жилийн ой, Монголын сонины холбоо үүссэний 15 жилийн ой тохиож байна. Уншигч таньд он цагийн уртад мартагдсан хийгээд одоо чта бидний гар дээр хэвлэгдэн гарсаар байгаа чөлөөт хэвлэлүүдийн анхны дугаараар хийсэн үзэсгэлэнгийн хэсгээс сонирхуулж байна. Төрийн ордоны Их танхимд зохиогдсон хүндэтгэлийн хурлын гадна энэхүү үзэсгэлэнг дэлгэн харуулсан юм.
ds
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ