
"Шударга ёс хуульчдын эвсэл”, МАХН-ын зарим гишүүд дэмжигчид сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн яам болон хууль хяналтын байгууллагын гадна цуглаан зохион байгуулах болсон.
Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Отгонбаатараас тодруулахад “МАХН-ын зарим гишүүд, дэмжигчид Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын мөрдөн байцаах газрын гадна удаа дараа цуглаан зохион байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй.
Харин сүүлийн үед зохион байгуулагдаж байгаа цуглаанд оролцож байгаа зарим иргэд “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн долдугаар зүйлийн 7.2-т заасан “... цэрэг цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газарт жагсаал цуглаан хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, хууль бус үйлдэл давтагдах болсон. Тиймээс цуглаанд оролцож байгаа иргэдийг хуулийг хүндэтгэж, сахин биелүүлэхийг сануулья” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ