Хоёр байнгын хороо хуралдана

img

Өнөөдөр хоёр байнгын хорооны хуралдаан болно. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Төрийн ордны “А” танхимд болно. Хуралдаанаар Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /анхны хэлэлцүүлэг Монгол орны ойг гал түймэр, хортон шавжаас хамгаалах, ой цэвэрлэх асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсоно. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд хуралдаж, Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд мэдээлэл хийнэ. Хөдөлмөрийн сайд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар дэвшүүлсэн зорилтуудын өнөөгийн байдал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, санхүүжилтийн байдал, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээлэлнэ. Харин Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн кино театр, усан бассейн, арилжааны телевизүүдийн бодлого, хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулгад тавьж байгаа хяналт, тэдгээр нь хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжил төлөвшилт хэрхэн нөлөөлж байгаа тухай мэдээлэл хийнэ.  Эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эх нялхсын эндэгдлийг бууруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлнэ. Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ