А.Гансүхийг АТГ шалгахгүй
Зам, тээврийн сайд А.Гансүх иргэн Л.Даваапилтэй твиттер хуудаснаа ширүүхэн маргасан. Л.Даваапил, Зам тээврийн сайдыг "Самсунг" корпорацитай байгуулсан гэрээнээс 3.6 тэрбум төгрөгийн луйвар хийсэн хэмээн жиргэсэн нь хяналтын байгууллагад хандах шалтгаан болсон юм. Харин АТГ-аас "БНСУ-ын Самсунг компанитай "Ухаа худаг-Гашуун сухайт" чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа А.Гансүхийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаагүй, хөрөнгө мөнгө завшсан гэж үзэх үндэслэл байхгүй" гэсэн хариуг өгчээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ