АНУ, утасны яриа чагнадаг гэдгээ зөвшөөрөв
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхий дахинд гар утасны яриануудын тухай баримт мэдээллүүдийг цуглуулдаг болохоо албан ёсоор баталлаа.
Гэвч утасны яриа чагнах тус ажиллагаа нь гадаадын тагнуулуудтай тэмцэх тухай “Ерөнхийлөгчийн 12333” дугаарын захирамжийн дагуу явагддаг гэдгийг тус агентлагийн албан ёсны төлөөлөгч Вэнс Вайнс мэдэгдсэн байна. Энэ тухай “Вашингтон пост “ сонинд “Үндэсний аюулгүй байдлын агентлаг өдөр бүр 500 сая хүний гар утасны яриа сонсдог. Мөн АНУ-ын тусгай албаныхныг тагнуулууд болон алан хядагчидтай тэмцэл хийх зорилгоор ийм үйл ажиллагаа явуулж буйг үгүйсгээгүй, гэхдээ энэ ажил гадаадад явагддаг гэдгийг төлөөлөгч Вэнс Вайнс онцлон мэдэгдсэн” тухай нийтлэсэн байна. Тиймээс зөвхөн гадаадад тагнан чагнах үйл ажиллагаа явуулдаг тул Үндэсний аюулгүй байдлын агентлаг өөрийн улсын ямарч хууль тогтоомжуудыг зөрчөөгүй болохыг мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ