1000 хүүхдийн сүлд модны наадам энэ сарын 26-нд болно
“Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гаргасан байна. Захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулахаар болжээ.
ө
Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар Хүүхдийн ордны авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулдаг юм. Тэгвэл сүлд модны наадамд оролцох хүүхдүүдийн бэлэгний зардалд шаардагдах 20 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж байгаа аж. Энэ жилийн 1000 хүүхдийн харшийн сүлд модны наадам энэ сарын 26-ны өдөр 12 цагаас Монголын Хүүхдийн ордонд болох юм байна.
ө
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ