Шинэ жилийн адал явдал өнөөдрөөс эхэлнэ

img

"TWINPICTURES LLC" студийн бүтээл "Шинэ жилийн адал явдал" инээдмийн кино өнөөдөр 17:00 цагаас "Тэнгис" кино театр-т нээлтээ хийнэ. Үлгэрийн сэдэвтэй хүүхдэд зориулсан уран бүтээл болсноороо онцлог аж. Тус киноны гол дүрд Дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлагийн охид болоод "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай нар тогложээ. Уг киноны продюссерээр нь н.Батбаатар, Ерөнхий зураачаар Д.Батбилэг, Дууны найруулагчаар "Авиа" студийн О.Цэгмэд, Ерөнхий зураглаачаар М.Амартүвшин нар ажиллажээ.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ