ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт энэ сарын 23-25-нд болно
ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалаар ахлуулан байгуулснаар комисс ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт болох товыг гаргажээ. Сонгон шалгаруулалт энэ сарын 23-25-нд болох бөгөөд эмнэлгийн даргад Самдангийн Отгонгэрэл, Намбаагийн Батмагнай, одоогийн ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Цэвэгбатын Энхбаяр, өмнө нь ГССҮТ-ийн даргаар ажиллаж байсан Лхамсүрэнгийн Жамбалжав нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ