Хөрөнгө оруулалтыг боловсронгуй болгох семинар эхэллээ
Эдийн засгийн хөгжлийн яамнаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хяналт, үнэлгээний орчинг боловсронгуй болгох” сэдэвт Улаанбаатар бүсийн семинар эхэллээ. Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд болж буй уг семинар 17:00 цагт үргэлжлэх бөгөөд яам, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид оролцож байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ