Ангела Меркелийн кабинетийн гишүүд тангараг өргөнө

img

Германы Канцлер Ангела Меркелийн кабинетийн гишүүдийн нэрс эхнээсээ тодорч эхэлсэн хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Сангийн сайдаар Вольфганг Шойблийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон бол Батлан хамгаалахын сайдаар Урсула фон дер Лайен томилогдсон нь энэ ажлыг хүлээж авсан анхны эмэгтэй боллоо. Харин Социал демократ намын тэргүүн Зигмар Габриэль дэд канцлер, эсвэл Эдийн засгийн сайдаар томилогдох магадлалтай байна. Ийнхүү өнгөрсөн есдүгээр сарын 22-нд болсон сонгуулиар Ангела Меркелийн тэргүүлж буй “Христийн ардчилсан нэгдэл нам” ялалт байгуулснаас хойш гурван сар орчмын дараа “Их эвсэл”-ийн Засгийн газрыг байгууллаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан намуудын дарга нар эвслийн гэрээнд гарын үсэг зуржээ. Харин Германы Канцлер Ангела Меркель болон кабинетийн бусад гишүүд өнөөдөр тангараг өргөх гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ