Хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д шилжүүлжээ
Нийслэлийн 48 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагчдын дунд олныг хамарсан хордлогот өвчний шинж тэмдэг илэрсэн тухай мэдээ энэ сарын 09-ны өдрийн 16.00 цагийн үед ХӨСҮТ-д ирсэн юм. Дуудлагын дагуу тус эмнэлгийн эмч нарын баг ажиллаж тандалт судалгаа, үзлэг хийхэд 21 хүүхдэд дотор муухайрсан, толгой өвдсөн, халуурсан, бөөлжсөн, арьс нь улайж тууралт гарсан, гар хөл нь татсан зэрэг хордлогын шинж илэрсэн аж. Үүний улмаас хүүхдүүд, эцэг эх, багш ажилчид сандарсан тайван биш байдалтай байсан байна.
hgf
Эмч нар тандалт судалгаа хийж дуусан халдвартай өвчин биш байна, химийн бодистой холбоотой хордлого байж болзошгүй гэж оношлоод, яаралтай тусламж шаардлагатай гэсэн найман хүүхдийг ХӨСҮТ-ийн нөөцийн тасагт тусгаарлан хэвтүүлж, яаралтай тусламж үзүүлсэн аж. Харин энэ хугацаанд шинээр хүүхэд нэмж хэвтээгүй, хүүдүүдийн биеийн байдал дордоогүй. Шинжилгээг нарийвчлан хийж, эмч нарын зөвлөгөөнөөр хэлэлцээд, халдварт өвчин биш учир ЭХЭМҮТ-д шилжүүлэн эмчлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.
h
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ