Иргэдийг хамгийн их хохироосон нь “Тайгам Алтай”
ШӨХТГ холбогдох байгууллагуудтай хамтран орон сууцны метр квадратад шалгалт хийж байгаа. Иргэдийн санал гомдлын дагуу хийгдэж буй уг ажлын хүрээнд нийт 150 иргэнээс орон сууцны талбай нь хэмжээндээ хүрэхгүй байгаа тухай гомдол иржээ. Анх 11 компанийн талаар гомдол ирсэн бол одоо энэ тоо 28 болон нэмэгдсэн байна. Шалгалт хийсэн компаниудаас “Ти Си Ди”, “Макс өргөө”, “Корей таун” зэрэг компани иргэдийн хохирлыг барагдуулаад байгаа аж. Мөн “Макс өргөө” компанийн 3-4 хороололд барьсан орон сууцан дээр 2 иргэнээс гомдол ирснийг газар дээр нь барагдуулсан байна. Хамгийн их хохирогчтой компани нь “Тайгам Алтай” компанийн Алтай хотхон аж. Эднийх дээд тал нь 8 м.кв-ын зөрүү гарсан зөрчил илэрчээ. Мөн “Асар пропертиз”-ийн “Khansvill” хорооллоос байр худалдаж авсан иргэдээс 18,9 сая төгрөгөөр хохиролтой оршин суугч ч байжээ. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан талбайн хэмжээнээс дутсан нь иргэдийг ийн хэдэн сая төгрөгөөр хохирох шалтгаан болсон байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ