“Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв” байртай боллоо

img

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвийн дэргэдэх “Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв” өөрийн гэсэн байртай болжээ. Тус төвийг 2-18 насны 175 хүүхдэд зориулсан бөгөөд тэдэнд гар урлалын, бүжгийн, дуу хөгжмийн зэрэг хүүхдийн ур чадварыг хөгжүүлэх дугуйлан хичээллүүлэх аж. Тоног төхөөрөмжөө суурилуулан ашиглахад бэлэн болсон уг төвийн үйл ажиллагааг ирэх оны эхнээс явуулахаар төлөвлөжээ. Тус төвийг 1.6 тэрбум төгрөгөөр байгуулсан байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ