Өмнөд Суданд хөл хорио тогтоов

img

Өмнөд Суданы дэд ерөнхийлөгч асан Риек Мачарыг дэмждэг цэргүүдийн төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоосон гэж Ерөнхийлөгч Салва Киир мэдэгдлээ. Тэрбээр хэвлэлийн хурал дээр хэлсэн үгэндээ засгийн газар нийслэл Жуба хотыг бүрэн хяналтандаа авсан гэдгийг онцлоод шөнийн цагаар хөл хорио тогтоосноо зарлажээ.

Тус хэргээс болж нисэх буудал хаагдаж, төрийн мэдлийн “SSTV” телевизийн эфир хэдэн цагийн турш тасалдсан байна. Ерөнхийлөгч Салва Киир Засгийн газраа огцруулснаас хойш хамгийн сүүлд тусгаар тогтнолоо зарласан тус улсад зөрчилдөөнтэй байдал ноёлсон юм. Албан тушаалаасаа түлхэгдсэн дэд ерөнхийлөгч Мачар 2015 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bvhibl:
umnud sudan chin dandaa har aristai humuus baidgiin ene zurag chin arabuud guuj yavna delgertsetsegeee
2013-12-18