“Жаст”-ын Ш.Батхүү батлан даалтад гарчээ
“Жаст” группын захирал асан Ш.Батхүү өнгөрсөн мягмар гаригт батлан даалтад гарчээ. Тэрбээр өдгөө сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Ш.Батхүүг өнгөрсөн есдүгээр сарын эхээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, улмаар уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний буюу 109 сая ам.доллар залилж, дээрх үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр УМБГ-аас буруутгаж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн хорьж байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ