Амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэн Малайзийг зорилоо
Малайзад амиа алдсан Э бүсгүйн хэрэг нийгмийг цочроогоод байгаа. Хүний нутагт харамсалтайгаар амь насаа алдсан бүсгүйг Малайзын тал амиа хорлосон гэж үзэж буйгаа мэдэгдсэн ч хохирогчийн ар гэрийнхэн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь түүнийг хүний наймааны золиос бослон гэх олон баримт ар гэрийнхэнд нь байгаа гэнэ.
Энэ хэрэгт манай гадаад харилцааны яамныхан хийгээд ХЭҮК-оос анхаарлаа хандуулжээ. Тэгвэл өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэн болон Хууль зүйн яамнаас томилогдсон мэргэжилтэн хамтдаа Малайзыг зорьсон байна. Тэд талийгаач бүсгүйн шарилыг эх оронд нь авчрахаар явж буй юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ