Нельсон Манделад зориулан хөшөө босгов
Өмнөд Африкийн Засгийн газраас “Притерия” хотноо анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Нельсон Манделад зориулсан дурсгалын хөшөөг сүндэрлүүлжээ. Энэхүү дурсгалын хөшөөг 19 жилийн өмнө Мандела Ерөнхийлөгчийн тангараг өргөж байсан “Нэгдлийн ордон”-ы өмнөх талбайд босгожээ. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жекоб Зумагийн санаачлагаар босгосон уг хүрэл хөшөө нь 12 метрийн өндөртэй аж. Тэрбээр нээлтийн үеэр “Бид агуу удирдагчийг хэзээ ч мартаж болохгүй. Нельсон Манделаа үргэлж Өмнөд Африкийн үргэлжлэл байх болно” гэжээ.
Хөшөөг босгосон энэхүү түүхэн өдөр нь Апартейд засаглал Зулу индианчуудыг хоморголон устгасан аймшигт өдөр юм. Харин 1990 оноос эхлэн энэ өдрийг “Үндэсний тусгаар тогтнол”-ын баяр болгон тэмдэглэж иржээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ