Р.Амаржаргал гишүүн УИХ-ыг шүүхэд өгөхөөр болжээ
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өнөөдөр Улсын дээд шүүхэд хандахаар болжээ. Тодруулбал, УИХ өөрийнх нь эрхийг зөрчиж, албадан хөдөлмөр эрхлүүлж байна хэмээн шүүхэд өгөхөөр болсон гэнэ. Учир нь тэрбээр өнгөрсөн аравнэгдүгээр сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн.
Гэвч түүний асуудлыг УИХ 21 хоногийн туршид асуудлыг шийдэхгүй гацаасан, мөн өнгөрсөн долоо хоногт түүний хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, танхимд нь үлдээх шийдвэр гаргасан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ