Завхан голын сав газарт 997 булаг шанд бий

img

Хяргас нуур, Завхан голын сав газрын хэмжээнд нийт 389 гол горхи, 248 нуур тойром, 997 булаг шанд, гурван үерийн хамгаалалтын далан , гурван цэвэрлэх байгууламж, зургаан усан цахилгаан станц байгааг тогтоожээ. Мөн 567 худаг, 15 услалтын систем, хоёр газрын доорх усны нөөц нь батлагдсан ордын тайлан, 34 рашаан, дөрвөн баянбүрд, нэг мөнх цас, мөсөн гол, 22 цооног, 18 усан сан, хөв цөөрөм  байгаа нь тоологджээ.

В.Бат  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

завхан гол:
дөрвөлжин, эрдэнэхайрхан сумдын зааг дээр байрладаг энэ ууланд нутгийн иргэд эцэг, өвгөдийнхөө ясыг тавьдаг байж. гэвч үе дамжин хайрлаж, хамгаалж, тахин шүтэж ирсэн энэ уулан доорх баялаг гадны гийчдийн нүдэнд өртөж, ухаж сүйтгүүлэхдээ тулаад байна. зарим хэсэгт нь ухаад эхэлчихсэн байна лээ. сурвалжлагынхаа эхэнд зав­ханы говийн үзэсгэлэнд занал­хийлээд буй “баян айраг эксплорейшн” ххк-ийн хөрөнгө оруулагч болох малайзын “керру холдинг” группийн талаар цухас өгүүлье. гонконг, хятад, малайз, индонези зэрэг зүүн өмнөд азийн орнууд, австрали, англи зэрэг дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг энэ том групп элсэн чихрийн биз­несийг атгадаг гэхэд болно. энэ бизнесээс өдөрт сая, сая долларын ашиг олж байдаг “керру холдинг” групп сал­бар бүрт охин компанитай аж. иймээсч группийн эзэн хятад гаралтай роберт куок гэгч 12.5 тэрбум ам.долларын хөрөн­гөтэйгөөр дэлхийн тэр­бумт­нуудын жагсаалтын 61 дүгээрт бичигдсэн байна. харин “баян айраг эксп­лорейшн” ххк-ийн хувьд хэд, хэдэн том компанийг дамжиж байж “керру холдинг” групптэй холбогддог ажээ. “баян айраг эксплорейшн” ххк баян айргийн ордыг 2008 оны гуравдугаар сарын 24-нөөс 2038 оны гуравдугаар сарын 24-нийг хүртэл ашиг­лах тусгай зөвшөөрөл авсан. харин олборлолт явуу­лах зөвшөөрлийг нь зав­хан аймгийн итх-ын 2011 оны арванхоёр дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар тогтоолоор олгосон байдаг.
2013-12-17
завхан гол:
отгонтэнгэр хайрханаас эх авч, 808 км ур*г байсан завхан гол тайширын цахилгаан станц баригдсанаас хойш 500 гаруй км ур*г болсон. цахилгаан станц барихын тулд урсацыг нь боосноос 300 орчим км газар ширгээд байгаа. хэзээ мөдгүй амь нь тасарчих гээд байгаа ийм голоос дахин уул уурхайд зориулж ус татаж эхэлбэл 10-аадхан жилийн дотор бүрмөсөн ширгэх биз. 2008 оноос хойш буюу өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 300 км урсац ширгэчихсэн гээд бод л доо. тэгэхээр үндсэндээ завхан голын хувь заяа малайзын «керри холдинг» группийн охин компани болох «баян айраг эксплорейшн» ххк- ийн гарт оржээ. хамгийн гол нь «керри холдинг» группийн мэдэлд баян айргийн ордоос гадна дундговь аймаг дахь цагаан толгойн орд, баруун наран- гийн коксжих нүүрсний ордууд байдаг гэх мэдээлэл . - групп манай улсын уул уурхайн салбарт хэр гүн хумсаа шигтгэснийг илтгэж байна. алт, зэс, цайр, мөнгөний маш өндөр агууламжтай баян айргийн ордод анх 1923 онд монгол, оросын геологичид геологийн зураглал хийж байсан гэнэ. улмаар алтны нөөцийг 50 тонн буюу монгол улсын хэмжээнд хамгийн их алтны нөөцтэй орд хэмээн тодорхойлсон байдаг.
2013-12-17
завхан:
завхан нутгийн уул ус ч догшин сахиустай даа, байгалтай болгоомжтой л харьцах хэрэгтэй,
2013-12-17
altan nutag:
sanal neg demjeerei nutgiin ahan duus niit mongolchuudaa
2013-12-17
zochin:
bas neg malai garaad irlee. yamar yadargaatai malainuud ve?
2013-12-17
завхан гол:
үүний чинь тархин дээр завханы дөрвөлжин сумын нутагт таян нуур, яг завхан голын эрэг дээр малайз эзэнтэй баянайраг эксплорэйшн гэдэг гадны компани цианит натриар нуруулдан угаах технологиор 60 тн алт олборлохоор бэлтгэлээ базааж байна. үүнийг монголчууд бүгдээрээ эсэргүүцэж таслан зогсоох хэрэгтэй. их нууруудын хотгор тэр чигээрээ хоёрдахь хонгор болход ойрхон байна шүү хүмүүсээ.
2013-12-17