“Бишрэлт спорт клуб”-ын нэрэмжит үндэсний бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
“Бишрэлт спорт клуб”-ын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Бишрэлт групп нь эрүүл, саруул нийгмийг цогцлоон бий болгохын төлөө улс орныхоо бүтээн байгуулалт, хүн ардынхаа сайн сайхны төлөө нийгэмд тустай олон үйл хийж яваа нийгмийн хариуцлагыг дээдэлсэн хамт олон бөгөөд банк санхүү, хөрөнгө оруулалт, үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, зам барилга, дэд бүтцийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа билээ.
Биеийн тамир спортын хөгжилд төрөөс дэмжлэг үзүүлэн энэхүү салбарт гаргасан амжилт бүтээлээр нь тамирчин, багш дасгалжуулагч, спорт хороодыг алдаршуулж байгаа нь зөв алхам бөгөөд ирээдүй хойч үе, өсвөр үеийг биеийн тамир спортод дуртай, эрүүл чийрэг биетэй, зөв хүн болгон хүмүүжих, ирээдүйн тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчныг бэлтгэх зорилгоор Бишрэлт групп “Бишрэлт спорт клуб”-ыг нээн ажиллуулж эхэлсэн. Тус клуб нь үндэсний бөх, жүдо, самбо, чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийн өргөлт, туялзуур жад, шатар зэрэг тулааны болон оюуны спортын төрлүүдээр тамирчид бэлтгэн ажиллаж эхэлж байна.
Бид үндэсний бөхийн чиглэлээр өсвөр үеийнхний дунд өөрийн клубын нэрэмжит “Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн”-ийгМонгол Улсын анхны арилжааны банк Капитал банктай хамтран Дархан-Уул аймгийн Дархан хотын спорт цогцолборт 2013 оны 12 дугаар сар 13-аас 15-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Завхан, Увс, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгууд, Аварга БТДС, Шонхор сургууль, Хилчин , Аврагч, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Хөтөл, Орхоны жимс ногоо, Дарханы 9 дүгээр сургууль зэрэг нийт 30 орчим байгууллага, спорт хороодын 80 гаруй өсвөрийн бөхчүүд оролцлоо.
Тэмцээн өрсөлдөөнтэй болж өөрийн хүч чадал, уран мэх, хурц дайчин барилдаанаар Аварга БТДС-ын Д.Ариунбаатар 23 даваагаартүрүүлж, Хилчин спорт хорооны бөх Н.Өсөхбаяр 22 даваа, Дархан спорт хорооны Ж.Бат-Оргил 21 даваагаар дэд байруудыг эзэллээ.
Багийн дүнгээр Б.Сүхбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг 1-р байр, Н.Нямдорж дасгалжуулагчтай Аврагч БТДС 2-р байр, Л.Гантөмөр дасгалжуулагчтай Цагааннуур, Д.Батбаяр дасгалжуулагчтай Спорт цогцолборууд 3-р байр эзэлж Хөвсгөл аймаг, Хөтөлийн спорт хороодууд удааллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ