Шахааны шинэ жил
Шинэ жил айсуй. Аймаг сумдаараа нийлсэн шинэ жилийн үдэшлэг цэнгүүнүүдийн зар ч хаа сайгүй. Нутгийн зөвлөл, оюутны холбоодоос зохион байгуулж буй шинэ жилийн таксны шахааны үе ч эхэлж. Нутгийн зөвлөлийнхөн гайгүй албан тушаал хашдаг, хувийн компанитай нэгэндээ ер нь томчууддаа, оюутны холбооныхон найз нөхөд, хамаатан садандаа хүсэхгүй байсан ч шахдаг уламжлалтай. Сайн дураараа, хүслээрээ орох хүн төдийлөн байдаггүй учраас зохион байгуулсан, нутгийнхнаа нэг дор цуглуулсан нэр зүүхийн төлөө албан шахалтаар таксаа борлуулдаг. Хамгийн багадаа л 20 000 төгрөгийн такс авсан хүн хаячих ч хайран. Гэтэл аймгуудын шинэ жилийн арга хэмжээний таксын үнэ жилээс жилд нэмэгдэж, шахаанд өртөгсдийг бухимдуулж эхлэв. Энэ жилийн хувьд аймгууд 1 000-100 000 төгрөгийн үнэтэй шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байна. Дунднговь, Өмнөговь аймгийн оюутнуудын “Мөнгөн угалз” шинэ жилийн арга хэмжээ хамгийн хямд буюу 1000 төгрөгийн такстай болсон бол одоогоор хамгийн үнэтэйгээр 100 000 төгрөгөөр үнэлэгдсэн “Дорнодчууд хамтдаа” цэнгүүн тодроод байна. Араас нь 70 000 төгрөгийн такстай Говь-Алтайчуудын шинэ жил орж байна. Гоё чамин нэр, нутгийн бахархал, нэг дор цуглах боломж гэх мэтээр рекламдах шахааны шинэ жилүүд ямар үнэ өртөгтэйгээр зохион байгуулагдаж байгааг сонирхвол:
6
“Дорноговийн үдэш”-13 000
Хөвсгөл аймгийн Галт сумын шинэ жил- 60 000
Хөвсгөл аймгийн шинэ жил-38 000
Дундговь, Өмнөговь аймгийн оюутнуудын “Мөнгөн угалз”- 1000
Увс аймгийн “Хархираан гацуур” -25 000
“Ирээдүйн Алтай” холбооны 10 жилийн ой, шинэ жил- 65 000
Говь-Алтайчуудын шинэ жилийн үдэш -70 000
“Дорнодчууд хамтдаа” - 100 000
Хэнтий аймгийн “Залуу шонхор” -40 000
Баянхонгорын оюутнуудын шинэ жил -15 000
Булган аймгийн шинэ жил - 30 000
Баян-Өлгий аймгийн шинэ жил- 20 000
Баянхонгор аймгийн шинэ жил -15 000 төгрөгийн такстай байна.
7
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ