Дуурийн дуучид театр байгуулжээ
Монголд дуучин бэлтгэдэг сургууль олон бий. Харин дуурийн театр ганцхан. Жил бүр төгсч байгаа оюутнуудын 60 гаруй хувь нь ажлын байргүй үлддэг гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл дуурийн дуулаачаар төгссөн хэсэг залуус нэгдэж "Залуусын театр"-ыг байгуулсан байна. Энд зөвхөн дуурийн дуулаачаар төгссөн дуучид хамтран, уран бүтээл хийх бололцоотой гэнэ. Тэд энэ сарын 22-нд театрынхаа нээлтийг "Евгений Онегин" дууриар хийхээр төлөвлөснөө дуулгалаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ