Хийлч Дээгий “Шинэ жилийн үдэш”-ээ дахин тоглоно
Нийслэлийн "Улаанбаатар" чуулга энэ оны өвөл цагийн нээлтийн концертоо өнгөрөгч сарын 28, 29-ний өдрүүдэд цуврал хоёр тоглолт хийсэн.
Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 20, 21-нд дахин тоглохоор болжээ. Эхний өдөр тус чуулгын урлагийн мастеруудын тоглолт байх ба Гавьяат жүжигчин Г.Хонгорзул, С.Ганзориг, "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, "Их монгол" этник групп, хийлч Дээгий болон чадварлаг бүжигчд оролцоно.
Харин дараагийн өдөр нь тус чуулгын гоцлол хийлч, Соёлын тэргүүний ажилтан, Дээгийгийн шинэ жилийн баярт зориулсан "Шинэ жилийн үдэш" тоглолтоор үзэгчиддээ бэлэг барих юм байна. Хийлч Ч.Дэлгэрцэцэг энэ сарын 09-нд ОХУ-ын Иркутск хотноо "Degi music" нэртэй концертоо амжилттай тоглоод ирсэн.
Тоглолт дээрх өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар чуулгын тайзнаа болно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ