Ц.Оюунгэрэл: Телевизийн нэвтрүүлгүүдэд квот тогтооно

img

УИХ-ын  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар дөрвөн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөгдөөд байсан. Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлнэ. Хөдөлмөрийн сайдын хувьд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар дэвшүүлсэн зорилтуудын өнөөгийн байдал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, санхүүжилтийн байдал, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээлнэ. Эрүүл мэндийн сайд эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эх нялхсын эндэгдлийг бууруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлнэ. Харин Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн кино театр, усан бассейн, арилжааны телевизүүдийн бодлого, хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулгад тавьж байгаа хяналт, тэдгээр нь хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжил төлөвшилт хэрхэн нөлөөлж байгаа тухай мэдээлэл хийнэ хэмээн төлөвлөсөн байв.

 6

Гэвч Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав БНСУ-д албан томилолттой, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Эрүүл мэндийн сайд

хүрэлцэн ирээгүй учир мэдээлэл өгөхөөр ирсэн холбогдох албаныханыг гишүүд сонсохыг хүсээгүй юм. Тэд салбарын сайдаас нь мэдээлэл сонсох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

 6

Харин  хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн кино театр, усан бассейн, арилжааны телевизүүдийн бодлого, хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулгад тавьж байгаа хяналт, тэдгээр нь хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжил төлөвшилт хэрхэн нөлөөлж байгаа тухай Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн мэдээллийг сонсч,  байнгын  хорооны гишүүд санал  хэлж, асуулт асуув.

_

Байнгын хорооны гишүүдийн зүгээс  Ц.Оюунгэрэл сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан  хүүхэд залуучууд, тэр дундаа хөдөө орон нутгийн залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс, соёлын төв, номын сан, музейн барилга байгууламж барих  хөрөнгийн эх үүсвэр муу, телевизийн хөтөлбөрийн агуулга   учир дутагдалтай зэрэг санал  шүүмжлэл хэлж байлаа.

.

УИХ-ын гишүүн Х.Энх-Амгалан:  МҮОНТ-ийн   программын хэдэн хувийг Монголын түүх соёлыг сурталчлах чиглэлийн нэвтрүүлэг эзэлж байна.  Яам хэрхэн хамтарч ажиллаж байна?

_

Ц.Оюунгэрэл: МҮОНТВ-тэй яам гэрээгүй. Гэхдээ радио телевизийн өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл боловсруулах ажил эхний шатандаа явж байна. Яваандаа агуулгын хувьд квоттой болгох тухай ярьж байгаа. Үүнтэй холбоотойгоор телевизийн нэвтрүүлгүүдийг хянах асуудал яригддаг.Өнөөдрийн байдлаар орон нутгийг оролцуулаад манай улсад 166 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг хоногийн 24 цаг эфир гаргадаг гээд тооцвол багагүй тоо гарна. Өнгөрсөн онд 145 телевизээр тооцоолоход 3100 орчим цагийн программ өдөртөө олон нийтэд хүргэдэг гэсэн үг. Яамнаас өдөр бүр эдгээр сувгуудыг хянаж, сайн муу нэвтрүүлэг, хүүхэд залуучуудад хор нөлөөтэй гэдгээр нь ялгахад их төвөгтэй. Тиймээс агуулгыг нь хуульчилж, түүнийгээ хянах боломж бий. Ингэхдээ үндэсний хэв шинжийг агуулсан нийтлэл нэвтрүүлгийг нэмэгдүүлэх квот тавиад ирэхээр энэ асуудал аяндаа шийдэгдэнэ. Өнөөдөр гаргаж байгаа солонгос болон гадаадын элдэв хүчирхийлэлтэй кино, элдэв янзын нэвтрүүлгүүдийг шууд хориглож болохгүй нэвтрүүлгийн бодлогоор зохиостой түвшинд хянах нь чухал.

_ УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Яамнаас кино урлагийн салбарт чухам ямар бодлого баримталж байна. Бодлогоо хэрэгжүүлэх ямар механизм баримталж байгаагаа  тодруулаач?

_ Ц.Оюунгэрэл: Яамны зүгээс киноны асуудалд хатуу бодлого баримталж байгаа. Монголын гурван кино  Пусаны кино наадамд өрсөлдөж, нэг бүтээл  нь гранпри шагнал хүртсэнийг дуулгая. Энэ гурван киноны нэг нь хүүхдийн "Шарга даага" нэртэй кино байгаа.  Хэрэгжүүлэх механизмийн тухайд  Харилцаа холбооны  газартай хамтраад агуулга талаас нь хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна.

_

УИХ-ын гишүүн  Г.Уянга: Төв бассейны захирал ГАрслан тус байгууллагын орлогыг 100 дахин нэмэгдүүлж чадсан. Гэтэл саяхан дээврээсээ нурахад хөрөнгө мөнгө байхгүй гээд сууж байна. Өөрийнх нь олсон орлогоос засварлаж болдоггүй юмуу?

_

Ц.Оюунгэрэл: Төв бассейн нийслэлийн өмчид багтдаг. Засвар үйлчилгээний  зардал нийслэл гаргах учиртай. Үүсээд байгаа эвдрэлийг засах хөрөнгө яаманд одоогоор байхгүй.

_

-Лениний музейн өмчлөлийн маргаан юу болсон бэ?

_

Ц.Оюунгэрэл: Гурван шатны шүүхийн  шийдвэр Лениний музейн барилга төрийн өмч болохыг тогтоосон. МАН-аас энэ асуудлаар Ерөнхий шүүгчид хандахаа мэдэгдсэн. 12 сарын 11-нээс   ирэх нэгдүгээр сарын 10-ны дотор гаргана. Үүнээс хойш 30 хоногийн дотор Ерөнхий шүүгч асуудлыг хэлэлцэнэ.

_

Циркийн хувьчлалыг буцааж болох уу гэж иргэд  их асуух юм. Циркчид бэлтгэлээ хийх талбайгүй, хэцүү байдалд байгаад анхаарал хандуулж байна уу?

_

Ц.Оюунгэрэл: Циркийн асуудалд яам оролцооч гэдэг. Гэтэл хувьчлалыг буцаах нь яамны ажил биш. Үүнийг  Төрийн өмчийн хороо шийдэх ёстой. Лениний музейн хувьд ямар ч хувьчлал болоогүй учраас яам оролцсон.

өыб Байнгын хорооны хурадааны үеэр сайдын  хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүдээс олон санал, санаачлага гарсан тул Байнгын хорооноос тогтоол гаргаж, Засгийн газар, Сангийн яаманд хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн.  Ингэхдээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, гишүүд сайн дураараа нэгдэж ажиллахаар тогтов. Тус ажлын хэсэг хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн кино театр, усан бассейн, арилжааны телевизүүдийн бодлого, хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулгад тавьж байгаа хяналт, тэдгээр нь хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжил төлөвшилт хэрхэн нөлөөлж байгаа асуудлаар нарийвчлан судалж, анхааралтай хандаж, тогтоол болгон батлуулахаар боллоо.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
neg bol bataar yariaad l amirik niseed alga bolchino neg bol amidralgui yum yarina mongol er huniig golson avgai yu ch hiij medej gai bolno oo
2013-12-19
zail:
ene gadaad nuhurtei huuhniig zailuul turiin nuuts zadalj medne neg huhjild bgaa yum chini
2013-12-19
зочин:
ан-ыг дандаа муу хэлж байдаг олон телевиз сонинг хаавал зохино . их зусар баяжхад чинь садаа болно. үхэр монголчууд ямар тэмцэл хийж чадах биш. 71 шиг сүржгэнэсэн ч ганц буун дуу сонсгоход *аа хавчаад тарна, одоо л зоригтой ид уу.
2013-12-18
irgen:
solongos muuhai kinog uneheer gargahiig horiglmoor bn huuhed zaluuchuud er ni buh l nasnii humuust nuluulj bn hob jib ataa horsol heruul elii balai boldor geh metchilen dandaa boloh bolohgyui horboogiin muu muuhai sanaa sedliig turuuldeg
2013-12-18
irgen:
bodlogo baina uu chamd gehed kino hiij bair ezelsen gej baidag, tuilyn doroi baina daa
2013-12-18
батаар:
хөөх дандаа л батаар батаар гэдэг юм байх гэж бодсон чинь үгүй юм байнаа,
2013-12-17
oyungerel ogtsor:
soyol medehgui, ov soyol geheer buur medehgui iim avgaigaar toriin said hiilgedeg geheer booljis tsutgaj baina. batzandangiin gadaad nohotei huneer toriin said hiilgej bolohgui gedeg tumen zov. uih-d ch songoj bolohgui
2013-12-17
çî÷èí:
1911 îíä íýãäñýí ìîíãîë óëñ áàéãóóëàõàä ýëäýâ ñààä õèéæ õàëõ,ºìíºä ìîíãîëûí ÿçãóóðòíóóäûí õîîðîíä ÿñ õàÿæ ÿâñàí îðîñûí òàãíóóë êîðîñòîâåöèéí õºøººã áîñãîõ áîëîõîîîð 100 ñàÿ òºãðºã îëäîîä áàéäàã ìºðò뺺 ìîíãîëûí ñî¸ëä çîðèóëàõ õºðºí㺠îëäîõã¿é áàéõûã áîäîõîä ãàìèíãóóä äîòîð ñàíààãàà õàðóóëæ áàéíà äàà. äàààí÷ ìàíàé ýðã¿¿ ìîíãîë÷óóä äàéñíàà ÿëãàæ òàíèõã¿é áîëòëîî ýðã¿¿òæýý.
2013-12-17
ffffrrr:
buh yumand kvot togtoo ardchilsan kommunistuudaa,bas buh yumnii uniig togtoo maluudaa.ingej zasag baridag yum uu kk kk kk
2013-12-17
зочин:
цирк циркээрээ л байя л даа арай ч дээ
2013-12-17
ooooo:
tsirkee avaachee musein bairiig avj bj
2013-12-17
сайдад:
нийслэлийн өмч улсын өмч биш юм уу. нийслэлийн өмчид яам санхүүжилт хийж болохгүй гэсэн хууль байгаа юу?. ирн с.а,м,б нарт концерт, тоглолт, уралдаан тэмцээн, шоунд зориулж мөнгө өгөөд байгаа байж, өөрийнхөө салбарын зориулалтын барилгад хөрөнгө оруулалт хийж болдоггүй гэж санагдахгүй л байна. ажлаа мэдэхгүй байж зайгаа тавиачээ.
2013-12-17
солонгос кино:
сайдаа солонгос киногоо боль доо бүх суваг дээр солонгос кино гараад байна арай бишээ энэ эх орон солонгос юм уу
2013-12-17
гангаа:
ганц бассейнаа засчих мөнгө байхгүй гэнэ шүү. замын боржурыг жил өнжөөхгүй солих болохоор мөнгөнөөс их юмгүй аан. мөнгөнөөс илүү сэтгэл байхгүй гэвэл онох байхаа.
2013-12-17
erde:
daanch elbegetei *lt*g gej bodhoor dotor myyhai orgiod baih yum
2013-12-17
hairtai:
huurhun huuhen shuu.
2013-12-17