Ким Чен Ирийг Хойд солонгосчууд дурсч байна
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн таалал төгссөн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ талаар “ВВС”, “CNN”, Хойд Солонгосын төв телевиз зэрэг мэдээллийн агентлаг мэдээлж эхэллээ. Түүнийг хүү Ким Чен Ун аавынхаа таалал төгссөн өдрийг ард түмнийхээ хамтаар гүн хүндэтгэлтэйгээр, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг орон даяар амралтын өдөр болгожээ.
6
Фото: (JUNG YEON-JE/AFP/Getty Images)
2011 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Хойд Солонгосын албан ёсны мэдээллээр агуу удирдагч Ким Чен Ир “Эх орны эрх ашгийн төлөө оюуны болоод биеийн хүчний хэт их ачаалалтай ажилласны улмаас” хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хэмээн дэлхий нийтэд мэдээллэсэн юм.
6
Фото: (JUNG YEON-JE/AFP/Getty Images)
Ким Чен Ир нь Хойд Солонгосын тэргүүн, Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын ардын армийн дээд ерөнхий командлагч, Төрийн батлан хамгаалах хорооны даргаар ажиллаж байжээ.
6
Фото: (JUNG YEON-JE/AFP/Getty Images)
Түүний намтарт дурдсанаар тэрээр Хойд Солонгосын мөнхийн удирдагч,”эцэг” хэмээгдэх Ким Ир Сений гэр бүлд 1942 оны хоёрдугаар сарын 16-нд Пэкстусан уулнаа төржээ. Түүний эх нь хувьсгалч бүсгүй Ким Чен Сук байжээ.
6
Фото: (JUNG YEON-JE/AFP/Getty Images)
“Ким Чен Ирийг мэндлэхэд тэнгэрт давхар солонго татаж, хурц тод од гэрэлтэж байсан” хэмээн түүний намтарт нь дурдсан байдаг.
6
Фото: (JUNG YEON-JE/AFP/Getty Images)
Түүний өөр нэгэн намтарт 1941 оны хоёрдугаар сард ЗХУ-ын Хабаровскийн хязгаарын Вятское сууринд мэндэлж, Юрий Ирсенович Ким гэсэн нэр авч байсан гэгддэг.
6
Фото: (JUNG YEON-JE/AFP/Getty Images)
Агуу удирдагчийн бага нас нь Солонгосын Хувьсгалт улаан армийн буудлагын тусгай 88 дугаар бригад байрлаж байсан Вятскоедэд өнгөрсөн хэмээжээ.
6
Фото: (JUNG YEON-JE/AFP/Getty Images)
Ким Чен Ирийн улс төрийн карьер 1961 оноос эхэлж Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд элсчээ. 1973 он гэхэд Намын төв хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож, 1974 онд Улс төрийн товчооны гишүүн болсон байна. Ингэж дэвшсээр 1994 онд Хойд Солонсын бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн авчээ. Мөн оны аравдугаар сарын 6-нд түүнийг албан ёсоор аугаа их удирдагч хэмээн нэрлэсэн юм.
7
Фото: (JUNG YEON-JE/AFP/Getty Images)
Ким Чен Ирын том хүү Ким Чен Нам 2001 онд Япон улсын хилийг Доминиканы Бүгд найрамдах улсын иргэний хуурамч гадаад паспортоор нэвтрэх гэж байгаад саатуулагдсан тул аав нь түүнд итгэл үзүүлэхээ больсон гэдэг. Том хүү нь Токио хотын Диснейлэндэд очиж үзэхээр явж байжээ. Барууны соёлыг дэндүү ихээр шохоорхож байна гэж Ким Чен Ир үздэг байсан юм. Дунд хүү Ким Чен Чхоль нь өвөрмөц өвчтэй төржээ. Түүний бие махбодь эмэгтэй хүний дааврыг дэндүү ихээр ялгаруулдаг аж. Тийм учраас их удирдагч дунд хүүгээ дэндүү эмэгтэйлэг, хүүхэн шиг амьтан гэж ёжилдог байжээ. Тиймээс Ким Чен Ун хамгийн боломжит хувилбар байсан гэж болохоор. Энэ ёсоор ч Ким Чен Ун дараагийн Хойд Солонгосын “алтан хүү” болсон юм.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ