Гишүүд хурууны хээгээрээ бүртгүүлнэ
Ирэх пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас эхлэн гишүүдийн хурууны хээгээр нь бүртгэхээр болжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирцийг хангалттай байлгах үүднээс УИХ-ын даргын санаачилсан журам ийн хэрэгжиж эхлэх нь.
Цагтаа ирж хурууны хээгээ бүртгүүлэн, картаа авсан гишүүний хувьд хамгийн түрүүнд асуулт тавих, саналаа хэлэх эрх эдлэх аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ