Монголбанк гадаад валютын арилжаанд оролцсонгүй
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 11 сая ам.доллар худалдах, 20 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Гэвч төв банк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Өнөөдрийн байдлаар Монголбанкны ам.долларын зарласан ханш 1660.93 төгрөг байгаа бол юань 273.54 төгрөг байна.
Харин 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр банкууд 12.3 сая ам.доллар худалдан авах, 10 сая ам.доллар худалдах своп, форвард санал, 20 сая юанийн своп хэлцэл хийх санал ирүүлж, Монголбанк юанийн своп хэлцлийг 100 хувь биелүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ