Ким Чен Уны авга эгч дурсгалын арга хэмжээнд оролцсонгүй
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны авга эгч Ким Гён Хэ өнөөдөр төрсөн ах Ким Чен Ирийн нас барсны хоёр жилийн ойд зориулсан арга хэмжээнд хүрэлцэн ирээгүй тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Гурван хоногийн өмнө Ким Гён Хэгийн нөхөр Чан Сон Тхэкийг төрийн эргэлт хийхээр бүлэглэл зохион байгуулсан хэргээр Ким Чен Ун цаазалсан явдалтай холбоотой байж магадгүй хэмээн “Ройтерс” үзжээ.
Чан Сон Тхэкийг хар тамхи, мөрийтэй тоглоомын болон садар самуун сурталчилсан, хууль бус бизнес хийсэн хэмээн буруутгасан юм. Ким Чен Ирийн талийгаач болсны ойд зориулсан арга хэмжээг Хойд Солонгосын төв телевизээр шууд дамжуулахад авга эгч нь ч, Ким Чен Уны гэргий Ли Соль Жу ч харагдаагүй байна. Харин залуу удирдагчийн дэргэд Ким Чен Ирийн үнэнч туслах, хамтран ажиллаж байсан томоохон улс төрчид байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ