Сирид 135 хүн амиа алдав

img

Сирийн Засгийн газраас илгээсэн армийн нисдэг тэрэг 12  хотод агаарын дайралт хийсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү дайралтын улмаас нийт 135 хүн амиа алдаад байна хэмээн Английн хүний эрхийн хорооноос мэдээлсэн байна. Хамгийн их хохирол амссан газар нь Сирийн баруун бүсэд байдаг Алеппо хот аж. Нийт 83 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархаджээ. Нас барагсдын дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байсан гэнэ. Сирийн сөрөг хүчнийхэн болон ард иргэд нь эдгээр дайралтын ард Ерөнхийлөгч Башар Аль Ассад байгаа хэмээн шүүмжилж байгаа аж. Гэвч тус улсын Засгийн газар болоод армийнхнаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй хэвээр байгаа юм. Армийнхан нисдэг тэргээр тэсрэх бодис болон тос бүхий торх хаясан хэмээн гэрчүүд ярьжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yanaa ard tumnee ingeed l hyadaad bhu., ivii de byatshan urs eleg emtermeer yum:-(
2013-12-18
uuganzaya:
iim baijuu boloh uu ymar gem hiisen gej
2013-12-17
тогтох:
энэ хүүхдүүд хэнд ямар гэм хийсэн юм бэ. элэг эмтэлчихлээ.
2013-12-17