С.Ганбаатар: Улстөрчдийг битгий шүүмжил

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг С.Ганбаатар гишүүн даргалсан юм. Учир нь тус байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ Франц улсад албан томилолтоор явсан аж. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар дөрвөн сайдын мэдээллийг сонсох байсан боловч ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс бусад нь ирээгүй юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.

6

-Өнөөдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны хэдэн асуудал хэлэлцэв?

-Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, нэлээд олон асуудлыг хэлэлцлээ. Дөрвөн сайдын мэдээллийг сонсох байсан ч Ц.Оюунгэрэл сайдаас бусад нь ирсэнгүй. Тэр дундаа анхаарал татсан асуудал бол ард иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэр буюу ирэх онд хэдээр нэмэгдүүлэх гээд байгаа юм гэдгийг ярилцах ёстой байсан. Статистикийн тооцооноос харахад юмны үнэ 25 хувиар өссөн байна. Ахмадуудын тэтгэвэр, хүмүүсийн мөнгө хармаандаа байхдаа 25 хувиар алга болчихсон гэсэн үг. Гэтэл ийм ноцтой хүнд цаг үед цалин тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй энэ янзаараа хүмүүсийг хараад хүлээгээд суугаад байж болохгүй. Энэ асуудал  бас хойшлогдлоо. Дараагийн ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар маш өндөр түвшинд анхаарч үзэж хэлэлцэх ёстой. Өнөөдөр хэлэлцсэн дараагийн асуудал бол соёлын өв. Соёлын өвийн талаар томоохон шийдвэр гарлаа. Тэгэхгүй бол Монгол судлалыг монголчууд нь, Монгол Улс нь төвлөрүүлэн авч дэлхий нийтэд түгээхэд анхаарч ажиллахгүй бол болохгүй байгаа. Түүнчлэн соёлын асуудалд хамаатай, тэр дундаа радио, телевиз ялангуяа  зурагтаар Солонгос кино, гадаадын үзэл суртлын болон соёлын түүхийн нэвтрүүлэг илт давамгайлж байгаа. Үүнээс болж өнөөдөр монгол хүүхдүүд өөрийнхөө түүхийг мэддэггүй, үл хүндэтгэдэг, бусдын соёлыг биширсэн, дагалдсан хүмүүжлээр өсөж хөгжиж байна. Дараагийн үеийн хүмүүс ингэж хүмүүжих нь ноцтой асуудал. Тиймээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол утга агуулгатай, монголын түүх соёлын утга агуулгатай нэвтрүүлэг ахиухан оруулах талаар ярилцлаа.

6

-Хуралдаан зарласан үед гишүүд ирдэггүй. Ирц дутуугаас болоод сүүлийн үед хурал хойшлох, хэлэлцэх асуудал ч хойшлогддог болсон. Энэ асуудлыг ер нь яаж шийдэх вэ?

-Гишүүд сонгогдохын тулд бөөн юм болдог. Уг нь ард түмнийхээ төлөө аливаа асуудлыг шийдвэрлэнэ гэж сонгогддог. Байнгын хороодын хуралдаанд ирц маш муу, гишүүд цөөн ирж байна. 40-50 минут хүлээлгэж байна. Ард түмэн минь та бүхэн дүнгээ тавиарай. Энэ удаад МАН-ынхан их идэвхитэй ирсэн. Бусад нөхөд маань дараагийн ээлжинд анхаараасай. Сайд нар удаа дараа ингэж мэдээллээ хийхгүй хойшлоод байх юм бол өргөн барих, огцруулах эрх нь гишүүдэд байгаа. Энэ асуудлаар дараагийн ээлжинд онцгой анхаарахгүй бол зүгээр яншаад, үглээд суугаад байж болохгүй. Ийм байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэдгийг сая хуралдаан даргалж байхдаа гишүүдэд уриаллаа. Дараагийн ээлжинд цочроо авахгүй бол арга хэмжээ аваарай гэдгийг нийт гишүүдэд санууллаа. Ер нь монголын ард түмэнг төлөөлж, таны сонгосон хүн ийм арчаагүй байдлаар өгсөн үүрэг даалгаврыг чинь биелүүлэхгүй байна гэдгийг албан ёсоор ил тод мэдээлж байх ёстой. “Улстөрчдийг битгий шүүмжил, зөвхөн соль” гэж байдаг. Тийм болохоор дараагийн сонгуулиар дүнгээ тавиулахдаа энэ тал дээр анхаарах байх гэж бодож байна.

7

-Өнөөдөр хэлэлцсэн асуудал дээр хүүхэд залуучуудад мэдлэг, мэдээлэл олгох чиглэлд ямар бодлого, зарчимыг тусгавал зохих вэ?

-Киноны тухай хуулийг гаргая гэж маш чухал санал гарлаа. Тогтоолоор үүрэг болгож, Засгаас газраас оруулж ирнэ. Киноны 50-иас дээш хувь нь монгол соёлоо, монгол агуулгаа харуулсан байгаасай. Мөн телевизийн нэвтрүүлгүүд хэвлэл мэдээллээр монголын соёлтой холбоотой нэвтрүүлэг 50 хувиас багагүй гардаг байгаасай гэдгийг хуульчилж өгмөөр байна. Дээр нь нэмээд миний оруулсан нэг санал байгаа. Юу гэвэл Монголын Засгийн газар маш олон объектуудыг хувьчилдаг, төрийн өмчийг байруудыг хувьчлахдаа гэрээтэй байдаг. Ийм ийм гэрээг даган мөрдөж, соёлын ажлуудыг хийх ёстой гэж гэрээлсэн юм билээ. Тийм болохоор соёлын утга агуулгыг алдагдуулахгүй гэсэн заалтуудыг биелүүлж байна уу гэдэгт Засгийн газар ажлын хэсэг гаргаж дүгнэсэн үү. Энэ гэрээ биелээгүй бол төр буцааж авах үүрэгтэй. Хувийн өмчийг хувьчилсан бол хуулиар хамгаалж болно. Гэхдээ төрийн өмчийг хувьчлахдаа хууль ёсоор авсан уу гэдэг бас нэг асуудал бий. Хувьчилсаны дараа болзлоо, гэрээгээ биелүүлээгүй бол буцааж авах эрх нь төрд бас байгаа гэдгийг  үүрэг даалгавар өгч, тогтоолоор хэрэгжүүлээсэй гэдэг саналыг оруулсан.

6

-Засгийн газрын хоёр гишүүнд хариуцлага тооцож, огцруулах саналыг МАН-аас гаргасан. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэг шалтгаанаар огцруулах хүсэлтээ илэрхийллээ. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?

-Энэ талаар өчигдөр мэдээллийн хэрэгслээс сонслоо. Хоёр сайдыг огцруулахтай холбоотой үндэслэлийг бие даагчдын зөвлөл хуралдаж, тодорхой байр суурь илэрхийлнэ. Бие даагчдын зөвлөлөөс ямар шийдвэр гарахыг дэлгэрэнгүй танилцуулна. Чин үнэнийг хэлэхэд, яг одоо огцруулах гэж байгаа асуудлуудыг, үндэслэлүүдийг нь сайтар нягталж үзээд дараа нь танилцуулъя. Ер нь Бие даагчдын зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах талаар хоёр удаа бичиг өгсөн. Бидний хувьд Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэдэг байр сууринд байгаа. Харин хоёр сайдын хувьд бид нарийвчилж үзэх ёстой. Энэ бол кабинетын хариуцлага. Нэг сайд нь өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдэх асуудал бол тэрэнд нь хариуцлага хүлээлгэж болно. Харин танхимаараа шийдсэн зүйл нь Монголын ард түмэнд ноцтой хохирол учруулсан бол бүрэн бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууринд байна. Гэхдээ энэ бүхнийг Бие даагчдын зөвлөлөөр эцэслэн шийдвэрлэнэ.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ан-ын зөв бишүү? нийгэм рүү цацвал өөрсдийнх нь идэж уух хорогдоно биздээ. монголчууд нэгэт идэж уу гэж сонгочихоод шүүмжлээд байх ичгэвтэр бишүү? тооцоо хийдэг цагтаа л тооцоо хийнэ биз
2013-12-18
bata:
neg l ih tsalin nemeh sanaatai hun baih yum humuus baigaa mongondoo taaruulaad amidarcz bolood baidag yum
2013-12-18
zochin:
hiisen buteesen uym bhgui bolohoor hudlaa yarihaas erh bish ichee biz tegeed irehgui bgaa bhgui uy daa ha ha
2013-12-18
мангартваа:
байнгын хорооныхоон гэж ... ер нь монгол улсын засгийн газар бол инээдмийн кино. найруулач нь ард түмний татвар, гол дүрүүд нь 76 алиалагч. энэ кино удахгүй алтан бөмбөрцөг авана шүү. луварчдаа мөнгийг идэж болдоггүйшдээ. хууль нэмээл байхын мудак
2013-12-18
hehe:
ner usaar ni il tod niitlehgui bol yaj dungee tavih yum be ene ard tumen chini.
2013-12-18
çî÷èí:
àí-íõàí äàðààãèéí ñîíãóóëü õ¿ðòýë òºð áàðüæ äºíãºõã¿é ãýäãýý îéëãî÷èõñîí ó÷ðààñ îäîî áàéãàà äýýðýý àõèóõàí èäýýä äàëä îðîõ ãàíö çîðèëãîòîé áîëæýý.õàðèí äàðàà íü õàðèóöëàãà õ¿ëýýõ áîëîõîîðîî 7 ñàðûí 1 øèã ñàìóóí ºäººæ îëîí ãýìã¿é õ¿íèéã õºíººõ áèé äýý.
2013-12-17
сэдэв:
кино, киноны агуулгыг хуульчилна гэж юу вэ? энэ бол урлагт гай болно у гэхээс тус болохгүй. харин урлаг соелын талын судалгааг өргөжүүлж, судлаачдыг дэмжин ажиллах бололцоогоор хангаж шаардлагатай. урлаг соёлын түүхээ мэдэхээ байчихаад чингис, бөө, ламын шашин гсн сэдэв агуулгаас уран бүтээлч, үзэгч аль нь ч хальж чадахгүй бнаа
2013-12-17
kkkkk:
za darxand yu xiij bna ximeer bnadaa xayn g yay gej bodoj bna end y,m xiix xun bnuu taminee 2 jil ongorloo zam gej tam gazar gej bugd xayngiinx isus klonk sum dugan gandan oor ym bdgui xetsuu bnooo
2013-12-17
zochin:
chi songogdood darkhaniihniig uygaar ch giiguulsengui dee. ooriigoo l reklamdaad martuulahguin tuld end tend hudlaa um yarij yavah um daa.luivarchin hayanhirvaagiin bulhaig yadahdaa uhaj darkhanchuudad buyan bol doo.
2013-12-17
kkkk:
ardchilsan namiin gishuud irhgui tom tolgoilood bgaaaz
2013-12-17
тэнэг:
хувийн өмчийг хувьчилсан бол хуулиар хамгаалж болно гэнэ үү юу гэсэн үг вэ. ийм гишүүн байх гэж..........
2013-12-17