Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна

img

Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутагт баруун өмнөөс, нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос 5-10 метр. бусад нутгаар баруун хойноос 4-9 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм, Алтайн өвөр говиор 1-6 хэм, Дархадын хотгор болон Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт Цэлмэг. Зөөлөн салхитай. 11-13 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ