Иргэдийн саналыг эрэмбэлжээ

img

Ирэх 2014 онд  Архангай аймагт хийх бүтээн байгуулалтын асуудлаар иргэдээс санал авах зорилгоор аймгийн ИТХ-аас хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлэгт 19 сумын төлөөлөл 300 гаруй иргэн оролцож үзэл бодлоо хуваалцсан аж. Хэлэлцүүлгээр гарсан саналуудаас аймгийн төвийн утааг багасгахтай  холбоотойгоор дулааны цахилгаан станц барих, гэр хорооллын  гудамжнуудад гэрэлтүүлэг нэмэх, орон сууцнуудыг дахин төлөвлөх, ясли цэцэрлэг нэмж барих,  Булган уулыг хамгаалах цэвэр усны  эх үүсвэрийг  нэмэгдүүлэх , нийтийн үйлчилгээний төв барих, ажилгүйчүүдийг ажилтай болгох асуудал тэргүүлжээ. Мөн 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  юу хийж болох тухай иргэдээс ирсэн саналыг эрэмбэлж гаргасан байна.

f

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ