Огцруулах хуулийн үндэслэлгүй гэж үзжээ
Нэр бүхий 23 гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах тухай хүсэлтийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ. Хоёр сайдыг огцруулах хүсэлт өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр “Шударга ёс” эвслийн болон АН-ын бүлэг хуралдлаа. “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон юм. Тус эвслийн бүлгийн хуралдаанаар хоёр сайдыг огцруулах хуулийн үндэслэлгүй гэж үзсэн байна. Харин эдүгээ АН-ын бүлэг хуралдаж байгаа юм.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ