Шүлхий өвчнөөр далимдуулан махны ченжүүд үнээ нэмсээр

img

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан шүлхий өвчний халдварыг устгаж хорио цээрийн дэглэмийг цуцалсан ч Говь сүмбэр, Төв, Дорноговь аймгуудад өвчний тархалт нэмэгдсэн. Салаа туурайтай амьтан бүхэнд халдварладаг шүлхий өвчин нийслэлд ойртож байгаа учраас мэргэжилтнүүд зүүн аймгуудаас орж ирэх махыг хязгаарлах шийдвэр гаргасан. Гэтэл хэдхэн аймгаас орж ирэх махны урсгал зогссонтой холбогдуулж ченжүүд үнэ нэмэх болжээ. Үхрийн цул мах 3600-4000 ,  хонь  3600-3800, адууны мах  2700-2900,  ямаа 2800 болтлоо   200-800 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Хөдөө орон нутгаас ирж байгаа мах  2 янзаар орж ирдэг.  Ченжүүдийн гараар дамжих эсвэл мах бэлтгэн нийлүүлэх үйлдвэрээс нийслэлд нийлүүлэгддэг гэсэн үг.  Үнэндээ  аль ч замаар орж ирсэн ялгаагүй зах, дэлгүүрийн лангуун дээр ирээд үнэ нэмэгдэж байгаа хэмээн иргэд ярьж байна. Ц.Одгэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ худлаа унэ байна хороололд ухрын цул мах 10000 орчим байсан юмдаа
2015-04-05