Босогчид 200 гаруй иргэнийг барьцаалжээ

img

Сирийн Дамаск хотын ойролцоо Адра хотод Сирийн зэвсэгт босогчид энгийн 200 иргэнийг барьцаанд авч тэднээр бамбай хийж байгаа тухай “ВВС” агентлаг мэдээллэв. Энэ хэрэг явдлын улмаас босогчдыг дэмжиж байсан Барууны орнууд бодлогоо эргэн харахад хүрсэн төдийгүй Их Британи Сири улсад үзүүлж байсан дэмжлэгээ цуцалсан байна.

1

Зэвсэгт босогчдын “Джебхат ан-Нусра” болон “Исламский фронт” гэх бүлэглэлүүд 200 орчим хүнийг барьцаанд авч тэдний 50 гаруй хүний амь насыг бүрэлгэсэн хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна.

Адра хот Дамаскаас 20 км-ийн зайтай оршдог. Уг хот нь аж үйлдвэрийн бүс бөгөөд 100 мянга орчим хүн ажиллаж, амьдардаг аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ