Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт ГССҮТ-ийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

6

МХЕГ-т

МХЕГ-ын Даргын зөвлөлийн хуралтай.

09,10-10,00 Радио, телевизийн сүлжээний газар ТӨҮГ-т хийсэн хяналт шалгалтын дүн 10,00-10,40 Төвлөрсөн дулааны эх үүсвэрийн барилга байгууламж, шугам сүлжээнд хийсэн хяналт шалгалтын дүн

 10,40-11,40 Согтууруулах ундааны үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүн

13,00-13,40 Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүн 13,40-14,20 Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ.

6

Хангарьд 14 давхарт

14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн өмчийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл, Нийслэлийн дүүрэг, хороодод эрүүл аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох тухай, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх журмын төслийг хэлэлцэнэ.

7

Их тэнгэр цогцолборт

13:30-17:30 цагт “Монгол, орос, хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн хөгжлийн асуудлууд”сэдэвт гурван талт олон улсын зөвлөгөөн

6

УДБЭТ-т

18:00 цагт Монголын телевизүүдийн оны шилдгүүдийг шалгаруулах "Алтан шонхор-2013" дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

6

Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд

09:00-17:00 цагт Эдийн засгийн хөгжлийн яамнаас  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хяналт, үнэлгээний орчинг боловсронгуй болгох” сэдэвт Улаанбаатар бүсийн семинар үргэлжилнэ.

7

MN мэдээллийн төвд

11.00 цагт “DOZ intertainment”-ийн шинэ уран бүтээл “Кино шиг амьдрал” киноны нээлтэд зориулсан хэвлэ-лийн хуралд урья.

11.30 цагт МСЭ-ийн Гүйцэтгэх зөв лөлөөс “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах уралдааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “МУИС-д ардчилалыг сэр-гээх түр хороо”-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30 цагт Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн “Эко элч-2013” шагнал гардуулах ёслолын ажиллагааны талаарх мэдээллийг сонирхоорой.

6

Бусад

14:00 цагт "Оюутны өргөө" /1000 оюутны байр/ цогцолборын нээлтийн үйл ажиллагаа болно.

6 Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ