Оны сүүлчээр цөмийн туршилт хийж магадгүй
Хойд Солонгосыг цөмийн туршилт хийхээр бэлтгэж байж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын тал сэжиглэж эхэлсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Энэ талаар Өмнөд Солонгосын парламентын гишүүн Ким Бумин “Ренхап” агентлагт ярилцлага өгсөн байна. Энэхүү мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулын II багаас авсан гэнэ. Тус II баг нь 2001 оноос эхлэн Пхеньянд тагнуул хийж байгаа учир бодитой мэдээлэл гэдгийг онцолжээ. Тэрбээр “Хойд Солонгос цөмийн туршилт хийхээс гадна пуужин турших өндөр магадлалтай байна. Өнгөрсөн сараас эхлэн 2012 онд ашиглаж байсан пуужингийн суурь дээр давуугаар халхалсан 1.68 м урттай зүйл байрлуулаад 14 хонов. Өчигдөр Ким Ир Сэний таалал төгссөн өдрийг тохиолдуулан Ким Чен Ун “Дэлхий биднээс дахин айж эхлэх болно” гэж хэлсэнтэй холбон энэ таамгийг дэвшүүлсэнээ тайлбарлажээ.
1
Түүнчлэн өмнөдийн улстөрчид хойдыг өдөөн хатгалга хийж болзошгүй гэж сануулсан юм. Харин Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамнаас “Хойд Солонгосыг цөмийн болон пуужингийн туршилт оны сүүлчээр хийхийг үгүйсгэхгүй” хэмээжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ